их сургуульд байхаасаа эхлээл монголд аутсорсинг гээч юмыг хөгжүүлж, монгол хүмүүс гадаадад очиж хар бор ажил хийж, зовж зүдэрч байхын оронд эх орноосоо оюуны хөдөлмөр эрхэлж гадны жишгээр цалинждаг болбол ямар гоё вэ гэж бодож мөрөөдөж бас судалдаг байлаа.
энэ мөрөөдөлөө биелүүлэхийн тулд өөрт олдсон том боломжуудаа хөсөр хаян монгол улсынхаа хөгжил цэцэглэлийн төлөө өөрийгөө золин (нтргээд) төрийн байгууллагад орж билээ.
тээл аутсорсинг хариуцсан ажилтан гээд лаг монголд байхгүй гуншинтай үзэж тарж байна доо. Тэнгэрт нар, монголд Ерөнхийлөгч ганцхан байдаг шиг миний мэргэжил ч бас монголд ганц шүү кк.
Бодож төсөөлж байсан зүйль маань эхнээсээ биеллээ олж төрийн зүгээс аутсорсингид анхаарлаа хандуулдаг болж байна. аутсорсинг нь өөрөө оюуны хөдөлмөрийн экспорт байдаг учраас түүний хөгжилд чадварлаг хүний нөөц хамгаас чухал байдаг. бид хамгийн эхэнд чухам энэ нөөцийг бүрдүүлэх хэрэгтэй юм байна гэдгийг гадны туршлагаас ч тэр сайн ойлгосон.
Ингээд нодлингоос эхэлж хөөцөлдсөн төсөл маань амжилттай батлагдаж энэ оны эхэнд УИХ аас 2 тэрбум төгрөгийг аутсорсингийг хөгжүүлээд аль гээд манай байгууллагын мэдэлд өглөө. ингээл бид хэрэгжүүлэх журмыг нь тэр дор нь боловсруулаад засгийн газар барьсан боловч тэндхийн хүнд сурталаас болоод 6 сар гацжээвэл яахуу?. ингээд л 2008 онд хэрэгжиж дуусах ёстой төслийн хугацаа нь давчуу болоод хамаг юм үнэхээр тэнэг болж иржаагаа ч бид шантаркүү үзэж тарж л байна. ингээл намайг энэ засгийн газрынхан бизирүүлээд байгаа байхгүй.
за энэ төслийн талаар доорх бичвэрээс сайн мэдэж болно. үүнийг хэвлэлүүдээр цацах гэж бэлтгэж байсын юуны тухай гэхээр аутсорсингоор ажиллах нийт 1400 мэргэжилтэнг 10н чиглэлээр төрийн зардлаар сургаж бэлтгэх тухай юм л даа.
Үнэгүй юманд нугастай хүн гэж хаа байхав. эх орондоо суужыгаад гадны захиалга гүйцэтгэж хөлсөө биш оюунаа арилжан өндөр цалин авч, дэлхийн давцанд өрсөлдөхийг хүсэхгүй хэн байхав. яараарай бүртгэлийн хугацаа 9 сарын 15 шүү !!!
XXI зуунд манай дэлхийд гарсан нэг томоохон өөрчлөлт нь тоон хэлбэрт хувиргаж болох оюуны ажил хөдөлмөрийг экспортлох бололцоотой болсон явдал юм. Аутсорсинг нь мэдээллийн технологийн давуу талд тулгуурлан оюуны хөдөлмөрийг хямд өртөгтэй газар шилжүүлэх процесс юм.
Аутсорсинг, түүний дотор мэдээллийн технологийн аутсорсингийг эрчимтэй хөгжүүлэх нь дэлхийн олон орны хөгжлийн чиг хандлага болоод байна. Аутсорсинг нь “өөрсдөө хамгийн сайн хийж чадах гол ажлаа гүйцэтгэж, бусад ажлуудаа хамгийн сайн гүйцэтгэж чадах хүмүүсээр нь гүйцэтгүүлэх” гэсэн зарчимд тулгуурласан бизнес. Тухайлбал, америкчууд санхүүгийн тайлангаа Энэтхэгийн ня-бо нараар гаргуулж, өвчтөний рентген зургийг Австралийн эмч нараар уншуулан оношлуулж байх жишээтэй. Оюуны хөдөлмөрийг задалж хуваагаад энд тэнд хийлгэснээ буцаан нэгтгэж болох энэ эрх чөлөөг цахим ертөнцийн хувьсгал бидэнд олгож байгаа бөгөөд улс орон бүр энэ хувьсгалын үр шимийг хүртэхээр тэмүүлж байна.
Аутсорсингийн үйл явц ядуу буурай орнуудад шинээр ажлын байр бий болгож, шинэ технологи нэвтрүүлэх боломж олгон хүн амын амьдралын төвшинг дээшлүүлдэг болох нь бусад орнуудын туршлагаас харагдаж байна.
Аутсорсинг нь хөгжиж байгаа орнуудын хувьд улс орондоо хамгийн сүүлийн үеийн шинэ технологийг нэвтрүүлэх, хүн амын боловсролын төвшинг өндөрт өргөн хөгжүүлэх, ажилгүйдлийг бууруулах, хөрөнгө оруулагчдын зүгээс улс оронд тавих анхаарлыг нэмэгдүүлэх, гадаад худалдааны багтаамжийг өсгөх, эцэст нь мэдлэгт суурилсан эдийн засгийг бүрдүүлж, улс орны ДНБ-ийг өсгөх гэсэн эерэг сайн талуудтай.
2007 онд Улсын Их Хурлаас аутсорсингийг хөгжүүлэхэд онцгой ач холбогдол өгөн “Аутсорсингийг хөгжүүлэх, аутсорсингийн мэргэжлийн ажилтан бэлтгэх” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 2008 онд 2,0 тэрбум төгрөгийг зарцуулах шийдвэр гаргасан.
Энэхүү хөтөлбөр нь Монгол улсын Ерөнхий сайдын 2008 оны 46 тоот захирамжаар батлагдсан “Аутсорсинг хөгжүүлэх, аутсорсингоор ажиллах мэргэжлийн ажилтан бэлтгэх үйл ажиллагааг хэрэгжүүлэх журам”-ын дагуу хэрэгжих юм. Хөтөлбөрийн гол зорилго нь Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж улмаар ажлын байрыг нэмэгдүүлэхэд оршиж байна.
Аутсорсингоор ажиллах өндөр түвшний хүний нөөцийг бүрдүүлж чадвал Монголчууд гадаадад гарч хүнд нөхцөлд, хөлс багатай хар бор ажил хийх нь багасч Цахим Монгол хөтөлбөрт дэвшүүлсэн 16 гол зорилтын нэг болох “Хөлсөө зарах уу? Оюунаа арилжих уу?” зорилт хэрэгжих, Монгол хүн оюундаа тулгуурлан амьдрах үүд хаалга нээгдэх боломжтой юм.
Хөтөлбөрийн хүрээнд мэдээллийн технологид суурилсан бизнес эрхлэж байгаа болон бизнес эрхлэх сонирхолтой 1400 мэргэжилтнүүдийг дараах 3 чиглэлээр сургаж бэлтгэх юм. Үүнд:
1. Мэдээллийн технологийн аутсорсинг
2. Бизнесийн үйл ажиллагааны аутсорсинг
3. Мэдээллийн технологийн япон хэл
Мэдээллийн технологийн аутсорсингийн сургалтанд компьютерийн мэргэжилтэй хүмүүс хамрагдах бол Бизнесийн үйл ажиллагааны аутсорсингийн сургалтанд бүх төрлийн инженер, дизайнерууд, өгөгдөл боловсруулах ажил эрхлэх сонирхолтой хүмүүс хамрагдах боломжтой.
Аутсорсингийн сургалт зохион байгуулах сургалтын байгууллагыг сонгон шалгаруулах тендер одоо зарлагдаад байгаа бөгөөд шалгарсан сургалтын байгууллагууд дээр 9 дүгээр сарын сүүлээс эхлэн 12 дугаар сарын дунд хүртэл сургалтыг зохион байгуулна.
Сургалтанд хамрагдах сонирхолтой хүмүүсийг www.outsourcing2mongolia.com сайтаар зочлон онлайн хэлбэрээр бүртгүүлэхийг урьж байгаа бөгөөд бүртгүүлсэн хүмүүс 2008 оны 9 дүгээр сарын 3-наас 9 сарын 15-нд Мэдээллийн технологийн үндэсний паркын 103 тоот өрөөнд байрлаж байгаа аутсорсингийн ажлын албан дээр суралцагчдад тавигдах нөхцөл шаардлагыг биелүүлж байгаагаа нотолсон бичиг баримтаа авчирч бүртгэлээ баталгаажуулах юм.
Сургалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг www.itpark.mn болон www.outsourcing2mongolia.com вэб сайтуудаас авч болно.
Business process outsourcing (BPO) нь байгууллага тодорхой бизнесийн үйл ажиллагаа, ажилбаруудаа гадны эх үүсвэр ашиглан гүйцэтгүүлэн аутсорсинг хийх үйл явц юм. тухайлбал цалингийн тооцоогоо өөр компаниар хийлгэх, татварын тайлангаа гадны нябогоор гаргуулах гэх мэт... Энэ нь ихэвчлэн хоёр үндсэн ангилалд хуваагддаг:
Back office outsourcing - Арын албаны ажлуудын аутсорсинг: Захиалга боловсруулах болон борлуулалт гэх мэт байгууллагын дотоод дахь ажил, функцууд.
Front office outsourcing - Үндсэн, гол ажлуудын аутсорсинг: Маркетинг болон харилцагчийн үйлчилгээ гэх мэт харилцагчидтай холбогдсон ажил функцууд.
Ихэнх Бизнес үйл ажиллагааны аутсорсинг нь тогтсон, нэгэн хэвийн гүйцэтгэх шинжтэй ажилбаруудыг агуулж байдаг бол KPO нь илүү ахисан түвшний судалгаа, дүн шинжилгээ, шийдвэр гаргах үйл явц бүхий ажилбаруудыг хамардаг. Жишээлбэл: эмзүйн шинжлэх ухааны судалгаа хөгжил, өгөгдөлд анализ хийх болон зохиогчийн эрхийн судалгаа гэх мэт. Энэ аутсорсинг BPO салбарын хөгжлийг гүйцэх болоогүй байгаа ч өндөр ашиг, үнэ цэнэ бүхий маш ирээдүйтэй салбар юм. Одоогоор Америкийн компаниуд энэхүү аутсорсингийг таашаан ихээр хийлгэж эхэлж байгаа болно.
Information technology outsourcing (ITO) - Мэдээллийн технологийн аутсорсинг
ITO нь дээрх BPO ийн тодорхойлолтоос хархад BPO доо харьялагдаж, нэг дэд хэсэг нь болох мэт харагддаг.
Харин ихэнх байгууллагад ITO нь яах аргагүй CIO буюу мэдээллийн ахлах ажилтаны хариуцах ажил байдаг. Гэвч энэ албан тушаалтан BPO, KPO гах мэт аутсорсингийн бүх хэлбэрийг хариуцаж ажилдаг. Учир нь тэр аль ч хэлбэрийн аутсорсинг хийх хангалттай туршлага, мэдлэгтэй байдагаас гадна BPO ч бай KPO ч бай бүх аутсорсинг нь МТ-ийн давуу талд тулгуурлаж явагддаг юм.